images

Монголын хоёр кино ШХАБ-ын кино наадмын шагнал хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-07


   БНХАУ-ын Чунцин хотноо энэ сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын кино наадмаас Монголын “Эцэг” киноны найруулагч С.Баттулга “Шилдэг найруулагч”, “Шар гэгээ” киноны зураглаач Г.Гүенбаатар “Шилдэг зураглаач” шагналыг тус тус хүртлээ. Тус наадам долоон жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй бөгөөд энэ жил ШХАБ-ын гишүүн болон ажиглагч Хятад, Орос, Монгол, Казахстан зэрэг 10 улсын 20 уран сайхны кино уралдаант хэсэгт өрсөлдсөн байна. 2018 оны анхдугаар кино наадамд Монголоос жүжигчин И.Одончимэг “Солиот эх” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртэж байсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.